Бионүүрс бол цаг уурын өөрчлөлтийг бууруулах хэрэгсэл

Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын зүгээс Бионүүрс бол цаг уурын өөрчлөлтийг бууруулах хэрэгсэл гэдгийг таниулах тал дээр гарсан ололтыг мэдэгдэх нь

2008 оны 12 сарын 10 – Польш улс, ПОЗНАН хот

Олон Улсын Бионүүрсний Санаачлага (ОУБС) Байгууллагын зүгээс мэдэгдэх нь: Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилтийн Эсрэг Конвенц (НҮБЦЭК) бионүүрсийг цаг агаарын өөрчлөлтийг бууруулах, үүнд дасан зохицоход хэрэглэх технологиудын нэг болгон багтаах саналыг НҮБ-ын Копенгагены 2012 оны хэлэлцүүлэгт өргөн барилаа. Энэ саналын хуулбарыг ОУБС-ын вэбсайтаас дараах хаягаар үзэж болно.

http://www.biochar-international.org/press#IBI_Success_December_10

Бионүүрс бол хөрсний ус болон шим тэжээлийг тогтоон хадгалахад тус дэм үзүүлдэг нунтаг, сийрэг, сүвэрхэг бүтэцтэй нүүрс бөгөөд үүнд агуулагддаг нүүрстөрөгч зуугаас мянган жилийн турш хөрсөнд хадгалагдан үлддэг билээ. ОУБС-ын Гүйцэтгэх захирал Дебби Рийд: “НҮБЦЭК-ын дэвшүүлсэн энэ санал бол томоохон дэвшил бөгөөд үүнтэй зэрэгцэн бионүүрстэй холбоотой маш олон эерэг шийдвэрүүд болон ашиг сонирхол олон улсын төлөөлөгчдийн дунд, энэ үйл явцыг ажиглагчидын дунд гарч байна” гэж онцлон тэмдэглэв. НҮБЦЭК нь бионүүрс бол нүүрстөрөгчийг хөрсөнд хадгалахад зохимжтойг харуулах хосгүй боломж гэж үзсэн байна.

Уг саналд: “Хэдийгээр, хүлэмжийн хийг татаж аван хадгалах хөрсний үүрэг ба ач холбогдлын тухай тайлбар нь цаг агаарын өөрчлөлтийг бууруулах тухай асуудлыг авч үзэх үед өнөөг хүртэл ямагт орхигдсоор ирсэн мэдээлэл боловч агаар мандал дахь CO2-г ургамал татаж аван өөртөө шингээхээс илүүтэйгээр дэлхийн хөрс органик нүүрсийг шингээж хадгалж чадах юм” гэж бичжээ.

НҮБЦЭК бионүүрсийг хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн гэж үзэх ёстой хэмээн тооцож байна: “Ихэнх цөлөрхөг газрын хөрс доройтолд орсон байдаг нь баримтаар нотлогдсон. Одоогийн байдлаар ийм хөрсийг нүүрстөрөгчөөр хангах боломжгүй бөгөөд ийм хөрсний нүүрстөрөгч шингээх чадавхи өндөр байх магадлалтай… хөрсний нүүрстөрөгч шингээх чадварыг нэмэгдүүлэх стратегийн тухайд бионүүрсийн анхаарч үзэх чухал шаардлагатай”

НҮБЦЭК цаг агаарын өөрчлөлтийг зогсоох болон хөгжлийг хангах тал дээр ихээхэн ашигтай байж болохыг харуулахын тулд бионүүрсний давуу талыг тоочихын сацуу хөрсний органик матеруудыг (soil organic matter – SOM) шавхан барагдуулдаг бусад биоэнергийн технологиудын дутагдалтай талуудаас зайлсхийх шаардлагатай талаар дурджээ. ОУБНС-ын Гүйцэтгэх Захирал Дебби Рийд хэлэхдээ “Бионүүрс үйлдвэрлэхэд ашиглагддаг пиролизын системүүд олон давуу талтай. Бионүүрс хөрсний органик карбон болон үржил шимийг хадгалдаг, хөдөө аж ахуйн хог хаягдлыг багасгадаг, мөн сэргээгдэх цэвэр эрчим хүч нийлүүлдэг. Биомассаас энерги гаргаж авах ердийн арга нь биологийн түүхий эдүүдийг зүгээр л шатаан энерги болгож хувиргаснаараа хөрсний нөхөн сэргээлтийн асуудлыг орхигдуулдaг бол бионүүрс үйлдвэрлэх процесс нь эрчим хүч гарган авах болон хөрс сайжруулах хоёр хэрэгцээг хоёуланг нь хангах бололцоог олгодгоороо давуу талтай.

Ой модыг тайрах явдлыг багасгадаг нь бионүүрсний бас нэг давуу тал гэж НҮБЦЭК Бионүүрсийг карбоны нөхөн олговрын арилжааны механизмд оруулах тухай төслийн саналдаа дурьджээ: “Хүнсний ногоо тарих болон түлш эрчим хүч гарган авахын тулд хөрсний доройтолтой газрыг моджуулах болон ой нөхөн сэргээх нь илүү ач холбогдолтой учир Карбоны нөхөн олговрын арилжаа цаашид мод огтлох явдлыг зогсооход түлхэц үзүүлж болох талтай.”

Ногоон ба Хар органик Шоколад ТББ-г үндэслэгч Крэйг Сэмс Познан хотод байгаа бөгөөд төлөөлөгчидөд бионүүрсний талаар тайлбарлаж таниулах тал дээр их анхааран ажиллаж байна. Бионүүрсний цаг уурт нөлөөлөх ач тус болон бусад дагалдах ашиг тус нь тун их учраас бионүүрсэнд хоёр дахин их нөхөн олговор өгөх хууль зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж Сэмс үздэг юм. Сэмс хэлэхдээ, “Банз, дүнз, түлшний мод бэлтгэх, хөрс сайжруулах зорилгоор түймэр тавих болон ой сүйтгэх зэргээр нүүрсхүчлийн хий ялгаруулах явдлаа зогсоосны төлөө олгох шагнал дээр нэмээд хөдөө аж ахуй, ой нөхөн сэргээлт, түлш эрчим хүчний салбарын хэрэглээнд бионүүрсийг нэвтрүүлсний төлөөх шагналыг давхар олгож байх нь зүйтэй” гэжээ.

НҮБЦЭК бионүүрсийг Цэвэр Хөгжлийн Механизмын нэг хэсэгт багтаах саналыг болон мөн бионүүрсийг байнгын карбон шингээгч гэж үзэх тухай дүрмүүдийг багтаах санал дэвшүүлж байгаа. НҮБЦЭК карбоны нөхөн олговрын хууль дүрмүүд засаж сайжруулснаар хөгжиж байгаа орнуудад хөрсний органик материйг бионүүрсний тусламжтайгаар ихэсгэхэд туслах санхүүгийн урсгалыг бий болгоно гэж үзсэн.

Бионүүрсний тухайд, карбоныг татан авч хөрсөнд шингээх зорилготой бусад төслүүдтэй харьцуулахад бас нэг чухал давуу тал байгаа нь юу вэ гэвэл бионүүрсээр карбоныг татан авч шингээж байгаа тохиолдолд тоо хэмжээг нь тооцож гаргахад амархан. Мөн энэ нь харьцангуй тогтмол. НҮБЦЭК: “Бионүүрсийг хөрс сайжруулагч болгон ашиглаж байгаа тохиолдолд хүлэмжийн хийг хэр хэмжээгээр арилгасныг тооцоход учирдаг хүндрэл үүсэхгүй”

Ерөнхийдөө, цаг агаарын өөрчлөлтийг бууруулах тухайд бионүүрсний боломжит ач холбогдол өндөр. ОУБС-ын Удирдах зөвлөлийн дарга Док. Йоханнес Лехман хэлэхдээ: “Бионүүрсний ач холбогдлыг НҮБЦЭК үнэлсэн явдалд бид их баяртай байна. Нүүрстөрөгчийг агаараас татан авч шингээх бионүүрсний чадавхийг үнэлэх ОУБС-ын урьдчилсан загварын үр дүнгээс харахад хөдөө аж ахуйн болон ойн хаягдлаар хийсэн бионүүрсэн бүтээгдэхүүн 2040 он гэхэд нэг гигатон карбоныг дэлхийн хөрсөнд хуримтлуулах боломжтой гэдэг нь харагдаж байна. Малтмал шатахуун хэрэглэснээр үүсэх энергийг орлуулахын тулд бионүүрснээс гарах энергийг дайвар бүтээгдэхүүн байдлаар ашигласнаар зөвхөн бионүүрс дангаараа агаар мандал дахь нүүрстөрөгчийг барагцаалбал хоёр дахин бууруулах боломжтой юм.”

ОУБС-ын зүгээс Познан хотод болсон НҮБ-ын уулзалтын үеэр ийм сануулга гаргаж байгаагийн зорилго нь улам олон улс орнуудын сонирхлыг бионүүрс бол цаг агаарын өөрчлөлтийг бууруулах, үүнд дасан зохицоход туслах онц чухал технологи юм гэдэг рүү хандуулж, 2012 оны Копенгагены хурлаар хэлэлцүүлэх явдал юм.

Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын тухай

Олон улсын Бионүүрсний Санаачлага бол олон улсын түвшинд бионүүрсний талаар судалгаа хийх, сурталчлах, мэдээлэл солилцох, худалдаанд нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн төлөө үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

ОУБС-д оролцогчид нь бионүүрс үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, нүүрстөрөгчийг агаарт дэгдүүлэлгүй, газрын хөрсөнд булж, хөрс сайжруулах бионүүрсний энэхүү хэрэглээний тогтолцоог өргөжүүлэн дэмжих сонирхолтой судлаачид, бизнесийн нэгжүүд, бодлого боловсруулагчид, хөгжлийн агентлагууд, цэцэрлэгч, фермерүүд болон бусад байгууллагууд юм.

www.biochar-international.org

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s