Терра прета хөрс

Терра прета (Португалиар “хар хөрс”) гэдэг нь Амазоны сав газар орчимд байдаг хар бараан, үржил шимтэй хөрс юм. Энэ хөрс нь өндөр хэмжээний модны нүүрсний агууламжтай ба үүгээрээ нэрэндээ яг таарч байгаа юм. Мөн энэ хөрсийг “Амазоны хар хөрс” мөн “Индианчуудын хар хөрс” гэж нэрлэх нь бий. Португалиар бүтэн нэрийг нь “Терра прета до индио” юм уу “Терра прета дэ индио” гэж нэрлэдэг. Терра мулата нь арай цайвар бордуу өнгөтэй байдаг.

Терра Претаг дараах зүйлсийн агууламжаар тодорхойлно. –

  • бага температурт боловсруулсан модны нүүрсийг их хэмжээгээр агуулсан байх;
  • их хэмжээний вааран эдлэлийн үйрмэг;
  • ургамлын үлдэгдэл хог, малын өтөг баас, загас, амьтны яс болон бусад материалууд зэрэг органик зүйлс;
  • Азот, Фосфор, Кальци, цайр, мангани зэрэг шим тэжээлт бодисууд
  • Түүнчлэн, бичил биетнүүдийн үйл ажиллагаа эрс идэвхжих үзэгдэл ба тухайн экосистемийн нөхцлөөс хамаарсан  бусад өвөрмөц онцлогууд ажиглагддаг.

Халуун орны ширэнгэн ойн  хөрсөнд тулгардаг томоохон асуудал болох шим тэжээлт бодис алдагдах нь энэ хөрсөнд хамаагүй бага байдаг. It is less prone to nutrient leaching, which is a major problem in most rainforest soils. Терра прета бүсийн эргэн тойронд Терра Комум буюу энгийн үржил шимгүй хөрс хүрээлэн байдаг ба эдгээр нь ихэвчлэн акризол зарим тохиололд ферразол, аренозол хөрс байдаг.

Терра прета хөрс бол Америк тивийг Европчууд эзлэн түрэмгийлэхээс өмнөх үеийн соёл иргэншлийн бүтээл бөгөөд үүнийг хүний хөдөлмөрийн үр дүнд МЭӨ 450-МЭ 950 оны хооронд бий болгосон байна. Энэхүү хар хөрсний гүн нь 2 метр буюу 6 фут хүрнэ. Бүтээгдсэнээсээ хойш хэдэн мянган жилийн нүүр үзэж байгаа хэдий ч жил бүр 1см-аар өөрийгөө нөхөн сэргээдэг болохыг нь Бразилын Амазоны сав орчмын уугуул иргэд, тариачид, фермерүүд мэдээлсэн ба тэд энэ хөрсийг газар тариаландаа ашиглахаас гадна үнэ цэнтэй органик бордоо (compost) хэмээн худалдаалдаг ажээ.

1. Түүх

2. Байршил

3. Педологи

3.1. Модны нүүрс

3.2 Органик бодис ба шим тэжээлт бодисууд

3.3 Бичил биетүүд болон амьтадын нөлөө

4. Терра Претаг сэргээх орчин үеийн судалгаа

Терра Прета хөрсний тухай англи хэл дээрх эхийг үзье гэвэл энд дарна уу

One thought on “Терра прета хөрс

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s