Төсөл хөтөлбөрүүд

Хийхээр төлөвлөж буй ажлууд

  • Ойн хаягдал ашиглан бионүүрс үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах
  • Малын өтөг бууц ашиглан бионүүрс үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах
  • Бионүүрсээр тордсон хөрсөнд бага ус, бордоо хэрэглэн жимсний мод бут тарих аргачлал боловсруулах
  • Хүлэмжийн аж ахуйд бионүүрс хэрэглэх аргачлал боловсруулах
  • Өргөн хэрэглээний төмс хүнсний ногоо тарихад бионүүрс ашиглах аргачлал боловсруулах
  • Төрөл бүрийн навчит болон шилмүүст мод тарихад бионүүрс хэрэглэх аргачлал боловсруулах

зэрэг ажлуудыг холбогдох бусад байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна.

Одоо хийж байгаа ажил

“Бионүүрс” Эрдэм Шинжилгээ Сургалтын Төв байгуулах төсөл

Төслийн туйлын зорилго: Хөрсний бүтцийг сайжруулан, үржил шимийг нэмэгдүүлдэг бионүүрс хэмээх шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг Монгол улсад зүй зохистойгоор нэвтрүүлэн дэлгэрүүлэх

Төслийн ойрын зорилго: “Бионүүрс” Эрдэм Шинжилгээ Сургалтын төв байгуулж, бионүүрс хэрэглэн төрөл бүрийн ургамал тарих туршилт явуулж, бионүүрсний хэрэглээний стандартыг тогтоох, зөвлөгөө өгөх, тогтмол сургалт зохион байгуулах

Төслийн байршил: Монгол улс, Улаанбаатар хотын Сонгино Xайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгон

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд

  • “Бионүүрс” Эрдэм шинжилгээ, Сургалтын  төвийн байрыг барих
  • Жижиг оврын хэрэглэхэд хялбар дөхөм бионүүрсний зөөвийн зуухыг сургалт судалгааныхаа төвд байршуулан ашиглах
  • Судалгааны төвд жимсний цэцэрлэг байгуулах зорилгоор 1 га газарт бионүүрс хэрэглэн үхрийн нүд, чацарганы суулгац тарьж ургуулах туршилт явуулах
  • Шилмүүс ба навчит мод үржүүлгийн талбай байгуулах  (150000 ширхэг тарьц, 5000 ширхэг суулгац үржүүлэн гаргах чадалтай)
  • Passive solar greenhouse буюу нарны эрчим хүч ашиглан жилийн турш тарилт хийх боломж олгодог хүлэмж барих
  • Хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, яншуй зэрэг нарийн ногоо, төрөл бүрийн цэцэг тарихад бионүүрс хэрэглэн туршилт явуулах
  • Ил талбайд төрөл бүрийн хүнсний ногоо тарихад бионүүрс хэрэглэх туршилт явуулах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s